БИДНИЙ ТУХАЙ

Байгууллагын түүхийн хэсэг

Нийслэлийн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдийн  2013  оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн    145 дугаар  тогтоолоор  “Улаанбаатар  хотын  Шуурхай  удирдлага, зохицуулалтын төв” /цаашид “Төв” гэх/  орон нутгийн өмчит  аж  ахуйн тооцоот  үйлдвэрийн газар байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25  дугаар захирамжаар  төвийн  бүтэц, орон тоо нь 22 хүний бүрэлдэхүүнтэй батлагдсан.

ТАНИЛЦУУЛГА

Тус төв нь хотын  диспетчер,   жижүүр,  шуурхай  үйлчилгээний  баг, бригадын  ажлын   уялдаа  холбоог сайжруулах, зөрчил,   доголдлыг арилгах ажлыг зохион  байгуулах, дайчлах, шаардлагатай тохиолдолд аваарийн  нөхцөл  байдал зарлах,  шөнийн  үйлчилгээг  зохицуулах, хяналт тавих,  нийслэлийн удирдлагууд,  иргэдэд бодит мэдээлэл өгөх, 24 цагийн турш хотын нийтийн үйлчилгээний ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар  хангах, удирдах  чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар юм.

Үйл ажиллагааны чиглэл

Хотын нийтийн үйлчилгээ үзүүлдэг бүх байгууллага, аж ахуйн нэгжүүдийн диспетчер, жижүүр, шуурхай үйлчилгээний баг, бригадын ажлын уялдаа холбоог сайжруулах, зөрчил, доголдлыг арилгах ажлыг зохион байгуулах, дайчлах, шаардлагатай тохиолдолд аваазрийн нөхцөл байдал зарлах.

Байгаль-экологийн /цаг агаар, экосистем, хөрс, ус, агаарын чанарын үзүүлэлт гэх мэт/ мэдээ, мэдээллийн хяналт, мониторинг явцдаа хамрагдах бөгөөд диспетчерийн хяналтын үйл ажиллагааны хүрээнд гал түймэр, гэмт хэрэг, аваари осол болон бусад байгууллагад хамааралтай асуудал ажиглагдсан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй.

Хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээ, хог тээврийн болон нийтийн тээврийн үйл ажиллагааг хянах, бүртгэх, тухайлбал: цас орсон үед замын хөдөлгөөний ачаалал эхлэхээс өмнө цэвэрлэгээг шуурхай зохион байгуулах.

Шөнийн цагаар нийтийн эзэмшлийн гудамж талбай, түүний орчимд хийгдэхээр зөвшөөрөгдсөн барилга угсралтын ажил болон засварын ажлын гүйцэтгэлийг шууд хянах, зохицуулах.

Хотын удирдлагыг хугацааны хоцрогдолгүй үнэн бодит мэдээллээр шууд хангах

Инженерийн хангамжийн байгууллагуудын түгээж байгаа ус, дулаан, цахилгаан хангамжийн параметрүүд, үйлчилгээний чанарт хяналт тавих, бүртгэх.

БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ

0+

Ажлын туршлага

0%

Чанартай үйлчилгээ

0k

Байгууллага

0

Байгууллага

-->
Бүрэлдэхүүн
Байгууллагууд